Алла Пугачева оршуулгын газраа захиалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Энэхүү мэдээ түүний шүтэн бишрэгчдийн сэтгэлийг зовоож эхэлжээ.

Алла Пугачева Кузьминскийн оршуулгын газарт өөртөө байршил захиалсан байна.

Сүүлийн үед түүнтэй хийсэн олон тооны ярилцлагын үеэр үхлийн тухай үгс мэр сэр цухалзах болжээ. Түүний өгүүлснээр үхлээс огтхон ч айхгүй байгаа бөгөөд мөнх амьдралыг хүсдэггүй гэжээ. Харин нас барсныхаа дараа сахиусан тэнгэр элч болохыг хязгааргүй хүсдэг аж.

Дуучны ойр дотны хүмүүс түүнийг нас барсан тохиолдолд яах ёстой зааварчлагыг аль хэдийн дэлгэрэнгүй авсан байна. Харамсалтай нь, эцэг эхийнх нь шарилын дэргэд газар олдоогүй ба харин талийгаач ахынхаа хажууд газар захиалсан аж.

Энэхүү бараан зүйлийг үл харгалзан Алла Борисовна үхэхийг яарахгүй байгаа ба урьдын адил цоглог, сайхан хэвээрээ гялалзаж байна.

Тэрээр оршуулгын газарт захиалга өгснөө муу зүйл гэж огт бодохгүй байгаа ба хорт хавдраар өвчилсөн алдарт дуучин Иосиф Кобзон гэхэд оршуулгын газраа захиалснаас хойш 10 жил өнгөрөөд байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top