Хагас зуун ширхэг Airbus худалдаж авахад Хятадад 3.5 тэрбум доллар шаардагдах бөгөөд Ангела Меркелийн Хятадад хийж буй айлчлал дуусангуут шууд авах юм байна.
Германы канцлер өнөөдөр Хятадад айлчилж байгаа бөгөөд энэ нь 2012 онд энэ улсад хийж байгаа хоёр дахь айлчлал аж.
Хятад, Германы удирдагчдын уулзалтын явцад Airbus-ын наймаанаас гадна өөр олон салбарт хамтран ажиллах талаар яригдах ажээ.
Ангела Меркелийг дагалдан Германы Сангийн яамны сайд, Дотоод хэргийн сайд нар хамт явж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )