Москвагийн “Метрополь” зочид буудал өнөөдөр зарагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Москвагийн домогт зочид буудлын хувь заяа өнөөдөр шийдэгдэх юм байна.

Нийслэлийн захиргааны зүгээс 10 мянган метр квадрат талбай бүхий газартай, 40 мянган квадрат метр талбайтай барилга бүхий энэхүү нүсэр цогцолборыг зарах шийдвэр гаргажээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид “Метрополь”-ийн анхны үнийг 8.7 тэрбум рублээс эхэлж дуудахаар тогтсон байна.

“Метрополь” зочид буудлыг олон хүмүүс Москвагийн бэлэг тэмдгүүдийн нэг гэж тооцдог. Түүнийг Савва Мамонтов хорьдугаар зууны эхэнд барьж байгуулжээ. 1992 онд түүнийг сэргээн засварласан аж.

Орчин үед түүний түүхэн ба соёлын үнэ цэнэ өндрөөр үнэлэгдэж байгаа ба худалдан авсан шинэ эзэмшигч нь энэхүү өв соёлыг хадгалах үүрэгтэй юм байна. Харин тохижилтын зарим үнэт зүйлсийг төр өөртөө авах аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top