Юм юмсын сонин хачнаас…

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

01. Хамгийн анхны пянзан дээр 1890 онд Лайош Кошутагийн хоолой бичигджээ.

02. АНУ-ын анхны далбаа болон Levi’s жинсийг олсоор хийсэн шуудайгаар бүтээсэн гэдэг.

03. CD нь уншихдаа төвөөсөө гадагшладаг бол бичихдээ захаасаа төв рүүгээ…

04. Гутлын размер /хэмжээ/-ыг 1792 онд гуталчин Жеймс Смит санаачилжээ.

05. Америк долларыг солих 293 төрлийн арга байдаг.

06. Шаариган толгойт сайн балаар 50.000 үсэг бичиж хүрнэ.

07. Напелеоны цай уудаг байсан нэг аягыг Италийн авантюрист Калиострогийн гавлын ясаар хийсэн байдаг.

08. Британийн хатан хааны титэмд нийт 1783 алмаазан шигтгээ байдаг бол тэдгээрийн дотор алдарт “Африкийн од” хэмээн

      309 каратын эрдэнэ бий.

09. Жон Кеннедигийн савлуурт буйдан дуудлага худалдаагаар 442.000 ам.доллараар зарагдсан.

10. Хятадад эцэг эхийнхээ төрсөн өдрөөр авс хэлбэртэй сувенир бэлэглэхийг илүүд үздэг.

11. Бидний хэлж заншсанаар “ноолийн цаас”-ыг 1857 онд Нью-Йоркийн иргэн Жозеф Гайетти сэджээ.

12. Дэлхийн хамгийн үнэтэй гэгддэг Роллс-Ройс машины хамар дээрх тэмдэг 5000 ам.долларын үнэтэй.

13. Хүн төрөлхтөний дэлхий дээрээс олсон хамгийн үнэтэй алмааз нь 3106 каратынх.

14. Дэлхий дээр 200 төрлийн “Барби” хүүхэлдэй “амьдардаг”.

15. Хийл хөгжим нь 70 орчим модон деталиас бүрддэг.

16. 1850 онд Леви Штраус хамгийн анхны жинсээ зургаан алтан зоосоор заржээ.

17. Энэтхэгийн хөзөр дугуй байдаг.

18. Нэг куб.метр модоор хагас сая шүдний чигчлүүр хийнэ.

19. Анхны зангиа Хорватад бий болсон. Англиар зангиаг “cravat” гэдэг цаанаа л учиртай мэт. /Хорват-Croatia/

20. Төгөлдөр хууранд 52 цагаан, 36 хар даралтын товчлуур байдаг.

21. Хятадын зарим нэгэн бичгийн машин 5700 тэмдэглэгээтэй байдаг. Ингэхэд минутанд ердөө 10 үг л бичдэг.

22. Хүйтэнд элсэн цаг халуунаас ч хурдан “гүйдэг”.

23. Персид хуримын бэлгэнд шатар өгдөг байжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top