Казанид аймшигт аллага үйлдэгдсэн байна: Хэн нэгэн этгээд гэртээ байсан хоёр эмэгтэйг зэрлэгээр амь насыг нь хөнөөжээ. Тэрээр цогцсуудыг танихын аргагүй болтол хутгаар сийчин, явахдаа ханан дээр нь цусаар “Free Pussy Riot” гэж бичин үлдээсэн аж.
Аврагч Христийн сүмд танхайрсны төлөө шийтгэгдэж буй панк хамтлагийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү аллага тэдэнтэй ямар ч холбоогүй гэсэн мэдэгдэл хийсэн байна.
Хэргийн газрын үзлэгээр 76 настай эмгэн өөрийн 38 настай охины хамт амь үрэгдсэн аж. Хөршүүдийн өгүүлж буйгаар тэдэнд сэжиг төрүүлэхээр ямар нэгэн танил огт байдаггүй байсан гэжээ.
Pussy Riot-ын гурван бүсгүйг шүүх хурал энэ сарын 17-нд дуусч, тэдэнд хоёр жилийн хорих ял оноосны дараа орон даяар тэднийг дэмжих хөдөлгөөн өрнөн, үл мэдэх этгээдүүд үнэн алдартны сүмийг эвдэж сүйтгэн панк хамтлагийнхантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Казанид болсон энэхүү аллага нь эсэргүүцлийн шинж чанартай биш бөгөөд өөр шугамаар үйлдэгдсэн хэрэг гэж үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )