Их Британийн эрх баригчид Лондонгийн томхон их сургуулиудын нэг болох Метрополитений Европын холбоонд ороогүй орнуудын иргэдийг суралцуулах эрхийг хязгаарлажээ.
Ингэснээр 2000 орчим оюутнууд хасагдах болоод байгаа аж.
Цагаачлалын хэрэг эрхлэх яамны төлөөлөгч уг сургуульд шалгалт хийн суралцагчдын хичээлд суулт болон англи хэлний мэдлэгийн түвшингийн талаар ноцтой зөрчлүүд байгааг илрүүлжээ. Мөн оюутнуудын 1\4 нь британийн визгүй байжээ.
Одоо Их Британид үлдэхийг хүсэгчдийг шинэ сургууль хайж олоход нь зориулж хоёр сарын хугацаа олгоод байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )