Эрдэмтэд сүүлийн үед сармагчингуудын ухааныг гайхах болжээ.
Уг нь хүн төрөлхтөн оюун ухаантай гэдгээрээ сармагчингаас ялгагддаг хэмээн “томорцгоож” байтал сүүлийн үед үүндээ ч эргэлзэх болсон аж. Африкийн дархан цаазат газраас авчирсан Наташа шимпанзегийн ухаан ч үүнийг баталж байна.
Энэхүү ухаант сармагчин өөртөө ашиг олохын тулд хүмүүст үзүүлбэр үзүүлэн, тэр ч бүү хэл тэнд байгаа хүмүүсийг элэглэж тохуурхдаг аж.
Бас хамгийн гайхалтай чадвар нь биднийг нүдээ цавчилж амжаагүй шахуу байхад энд тэнд байрласан тоонуудын дарааллыг тогтоож чаддаг гайхамшигт авьяас юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )