Ставропольскийн эмнэлэгт өсвөр насны хүү өмдний халаасандаа хийсэн гаазын асаагуураас болж барокамер дотроо шатжээ.
Хэргийн газарт үзлэг хийхэд шатаж хайлсан асаагуур олдсон аж. Эндээс харахад, төхөөрөмжийн доторх өндөржүүлсэн даралтаас шалтгаалан асаагуур дэлбэрч түймэр гарсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар асаагуурын гааз хүчилтөрөгчтэй исэлдэн урвалд орж дэлбэрэлт үүсэн хүүгийн хувцсанд гал авалцан шатжээ.
Хүү гарахыг оролдсон боловч төхөөрөмжийн хаалгыг дотроос нь онгойлгож чадаагүй байна. Харин эмч гал гарч буйг төхөөрөмжийн цонхоор харангуут хүүг татаж гаргахаар ухасхийсэн аж.
Хүүгийн бие, амьсгалын замын эрхтэн ихээр түлэгдсэн тул эмч нар амийг нь аврахын тулд уйгагүй тэмцэж байгаа юм байна. Түүнийг барокамераас татаж гаргасан эмч мөн нүүр, гараа түлжээ.
Болсон хэрэг явдлын талаар мөрдөн шалгаж байгаа ба хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )