Европчууд дотор Оросын жуулчид хамгийн бүдүүлэг бөгөөд эв хавгүй хувцасладаг гэнэ.
Нисэх онгоцны тасалбар зохицуулдаг Skyscanner компаниас зохион байгуулсан санал асуулгын дүнгээр ийнхүү тодорсон аж.
Хамгийн загварлаг жуулчдаар италичуудыг нэрлэсэн байна.
Энэхүү санал асуулгад 12 мянган европчууд оролцон “аль улсын иргэн танд хамгийн загварлаг санагддаг вэ?” гэсэн асуултанд хариулсан аж. Апеннинскийн хойгийн оршин суугчид хувцаслалтдаа хамгийн мэдрэмж сайтай хэмээн тэдний олонхи нь санал нэгтэй хариулсан байна. Италичуудын төлөө санал өгсөн европчууд дотор швед, голланд, британичууд давамгайлж байжээ.
Хоёрдугаар байрт испаничууд орсон ба харин дэгжин францчууд энэ удаад гуравт шалгарсан байна. Тэдний араас немец, швед, голландчууд орон харин оросууд энэ жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн аж. Оросуудын гадаад төрх бүхнээс илүү Британи, Нидерландын оршин суугчдын дургүйцлийг төрүүлдэг нь судалгаанаас харагдсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )