Дэлхийн сая сая хүмүүсийн шүтээн дуучин Адель хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд буй ч түүнийг тойрсон элдэв шуугиан тасрахгүй үргэлжилсээр... Алдарт дуучин маань зургаан сард фэнүүддээ хүүхэдтэй болох гэж байгаа тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан. Тэгвэл саяхан тэрээр хуримын хуруундаа алтан бөгж зүүн олны хараанд өртжээ. Энэ нь түүнийг сүйт залуу Саймон Конекитай нууцаар гэрлэсэн байж болзошгүй хэмээх таамаглалд оруулаад байгаа аж. Хэрвээ энэ таамаг батлагдвал алдарт дуучин маань сүйт залуутайгаа хүүхдээ төрөхөөс 7 хоногийн өмнө гэрлэх ёслол үйлдсэн байж таарах юм. Харин энэ талаар түүний намтрыг бичиж байгаа зохиолч Марк Шаприо “Адель аль хэдийн нууцаар гэрлэсэн байхад би лав гайхахгүй.Тэр тэгж чадахаар нууцлаг бүсгүй. Түүний аав ээж нь гэрлээгүй ч гэсэн Адель гэр бүлийн амьдралыг чухалчилдаг” хэмээн мэдэгджээ.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )