Дуучин Агурбаш нөхрөөсөө салсны дараа л гэр бүлийнхээ талаар тодорхой ярьж чадахаар болжээ.
Мортадель компанийн эзэн “хиамны хаан” хэмээн нэрлэгддэг Николай Агурбаштай гэрлэсэн нь хөндлөнгөөс харахад л аз жаргалтай мэт хүмүүст санагддаг байжээ. Үнэн хэрэг дээрээ нөхөр нь жинхэнэ дарангуйлагч байсан аж.
11 жилийн хамтын амьдралын хугацаанд Анжелика цөөхөн хэдэн жилд нь л аз жаргалтай байжээ. Хүүгээ төрүүлснээс нь хойш Николай жинхэнэ нүүр царайгаа илчилж, түүнийг басамжлан доромжлох болсон байна.
Анжелика нэгэн ярилцлагадаа “Намайг ядарч ирээд дөнгөж амсхийх гэж байтал нөхөр маань ээлжит дайралтаа эхэлнэ. Тэр “Би бол хаан, бас бурхан. Харин чи хэн юм? Чи бол хэн ч биш...” гэх зэргээр доромжилдог байсан” хэмээн өгүүлжээ.
Дуучны ярьж буйгаар нөхрийнх нь энэхүү сонин авир эхнэрийнх нь нэр алдартай холбоотой байсан аж. Тэрээр өөрийнх нь хүчин зүтгэлээр эхнэр нь алдар нэртэй болсон хэмээн бардамнаж, боломж л олдвол энэ тухай эхнэртээ сануулдаг байжээ. Тэр бүү хэл сурвалжлагчид эхнэрээс нь ярилцлага авахаар ирэхэд хөндлөнгөөс нь орж ярин эхнэртээ хүмүүстэй ярилцах боломж өгдөггүй байсан аж. “Түүний зөвшөөрөлгүйгээр өөртөө ганц ширхэг даашинз ч худалдан авах мэдэлгүй, надад цор ганц бүрэн эрхт эзэн байлаа” хэмээн дуучин бүсгүй өгүүлжээ.
Одоо Анжелика хүүтэйгээ хамт хөлсний байранд амьдарч байгаа ба нөхөр нь түүнд бэлэглэсэн байрыг олж аван хүүгээ аятай нөхцөлд өсгөж хүмүүжүүлэхээр зүтгэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )