Нигери улсын хойд муж болох Йобед гарсан аймшигт авто ослын уршгаар 29 хүн амь үрэгдэн, 16 хүн бэртэж гэмтсэн байна.
Зорчигч тээврийн хоёр автобус урд хэсгээрээ хүчтэй мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүсэн шатжээ.
Нигерийн цагдаагийн газрын төлөөлөгч Фрэнк Мбагийн мэдэгдснээр одоогийн байдлаар 29 хүн амь үрэгдсэн нь батлагдсан ба цаашид нэмэгдэж магадгүй байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Африкийн хүн ам шигүү суурьшдаг газруудад 31 мянган авто осол гарч, 17 мянган хүн амь үрэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )