Зочид буудал шатжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Хөрш зэргэлдээ Буриад улсад зочид буудал шатан, аврагчид 52 хүнийг гаргаж авсны 12 нь хүүхэд байжээ.

Энэхүү зочид буудал нь Дорнод Саяны курорт Аршаны “Принцесса Кристина” бөгөөд өнгөрөх шөнө гал гаран бүтэн шатаж дууссан байна.

Одоогийн байдлаар шархдаж гэмтсэн хүн байхгүй бөгөөд харин 63 настай нэгэн амрагч эмэгтэй хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүнийг эрж хайх ажиллагаа явагдаж байна хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.

Аврагдсан хүмүүсийг зэргэлдээх зочид буудлуудаар тараан байршуулсан байна.

Гал гарсан шалтгаан нь гаазын хийгээр ажилладаг төхөөрөмжүүдтэй харьцахдаа галын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчснөөс болсон хэмээн үзэж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top