Хүүхдийг хортой мэдээллээс хамгаалах хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

“Хүүхдийг тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд хор хохирол учруулахуйц мэдээллээс хамгаалах тухай” хэмээх шинэ хууль ОХУ-д есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Энэхүү хууль нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэх материалд хязгаарлалт тогтоосон олон зүйл заалтаас бүрдэж байгаа аж.

Хуулийн төслийг санаачлагчдын үзэж буйгаар энэхүү эрх зүйн баримт бичиг хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүүхдийн ёс суртахуун-сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохуйц аливаа оролдлогуудтай эрх барих байгууллагууд болон иргэний нийгмийн зүгээс тууштай тэмцэхэд нь хөшүүрэг болж өгөх юм байна.

Уг хуулийн төсөл хэвлэл мэдээллийнхний зүгээс янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарсан ба тэдний үзэж буйгаар энэхүү баримт бичигт тодорхойгүй зүйлс олон байгаа аж. Үүнтэй холбогдуулан хуулийг санаачлагчдын зүгээс хэрэгжилтийн эхний сард ажиглан дүн шинжилгээ хийж шаардлагатай засваруудыг оруулах болно хэмээн амласан байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top