Дуучин Анита Цой 54 цагийн дараа үхнэ гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Оросын эстрадын дуучин Анита Цой өөрийн Twitter микроблогтоо “Надад 54 цаг амьдрах хугацаа үлдлээ...” хэмээн бичиж шүтэн бишрэгчдээ шоконд оруулсан байна.

Жүжигчин бүсгүйн ингэж мэдэгдсэн шалтгаан тодорхойгүй ба найз нөхөд нь түүнийг хүнд хэлбэрийн ханиад хүрсэн байсан, мөн намрын синдром нөлөөлсөн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Энэхүү мэдэгдэл Twitter хуудаснаа наймдугаар сарын 29-ний өглөөний 7.02 цагт тавигдсан ба үүнээс хойш 41 настай дуучин эмэгтэйн микроблог огт шинэчлэгдсэнгүй. Харин хүмүүсийн янз бүрийн сэтгэгдлээр дүүрсэн аж. Жишээ нь: “хэрэв энэ тоглоом бол тэр үнэхээр тэнэг байхаа” @Pelageinа, «Анит?!» @Anyutik_1990 г.м. Уншигчдын сэтгэгдэлд тэрээр юу ч хариулсангүй.

Түүний энэхүү аймшигтай мэдэгдэлд дуучин Алексей Чумаков өөрийн сэтгэгдлээ үлдээжээ. Тэрээр “Анита, иймэрхүү мэдэгдэл унших үнэхээр таагүй байнаа. Энэ тоглоом эсэхийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ л эвгүй мэдэгдэл. Иймэрхүү зүйл бичих хэрэггүй л байсийм даа, хүмүүсийг айлгаад. Энэ мэдэгдэл чиний уншсан номны нэр байгаасай хэмээн найдаж байна, эсвэл ямар нэгэн таавар ч юм уу...” хэмээн өгүүлжээ.

Магадгүй, энэхүү мэдэгдэл нь саяхан дуучин бүсгүй хүнд хэлбэрийн ханиад хүрч, 40 хэмийн халуунтайгаар Междуреченскт концерт тоглосонтой холбоотой байж болох.

Юутай ч түүний фанатууд энэхүү мэдэгдлийг түүний уншсан номны эсвэл шинэ дууных нь нэр байгаасай хэмээн хүсцгээж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top