Мэдээлэл хулгайлсан хэргээр 4 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Motorola компанийн программист байсан Ханьцзюань Цзинь (Hanjuan Jin) Хятадын компанид нууц мэдээлэл дамжуулсан хэргээр АНУ-д дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүллээ хэмээн Chicago Tribune сонинд бичжээ.

Энэ оны хоёрдугаар сард шүүх түүнийг арилжааны зорилгоор гурван удаа мэдээлэл хулгайлсан хэргээр буруутгасан хэдий ч Хятадын талд үйлдвэрлэлийн тагнуул хийсэн гэсэн заалтыг хүчингүй болгосон аж.

Цзинь Motorola компанид 1998-аас 2007 оны хооронд ажиллаж байжээ. 2007 оны хоёрдугаар сард О”Хара нисэх буудлын аюулгүйн албаны ажилтнууд гэнэтийн шалгалт хийх үеэр бүсгүйд 30 мянган доллар бэлнээр, мөн олон тооны нууцалсан техникийн бичиг баримтууд илэрсэн аж.

Энэ үеэс мөрдөн шалгах ажиллагаа эхлэн түүний гэрт нэгжлэг хийснээр программ хангамжийн мэргэжилтэн бүсгүй 2004 оноос хойш хятадын нэгэн компанийн талд ажиллаж байсныг илрүүлсэн байна.

Д.Мигаа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top