Өнөөдөр халдлагад амь үрэгдэгсдээ дурсаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Терроризмтой тэмцэх эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан Орост Бесланы 1-р сургуулийг эзлэн түрэмгийлэхэд амь үрэгдсэн 300 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийн дурсгалыг хүндэтгэж байна.

Дөрвөн жилийн өмнө спорт зааланд анхны дэлбэрэлт болсон өдрийн 13:05 цагт Бесланд болон Хойд Осетийн бүх нутагт нэг минутын чимээгүй агшин болж, дараа нь нурж сүйрсэн сургуулийн дээр амь үрэгдэгсдийн тоогоор тэнгэрт цагаан бөмбөлөг хөөргөн, мөн амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт бүгдийн нэр дуурсах аж.

Хойд Осетод аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлэн сургуулийн ойр орчмыг хяналтанд авч, дурсгал хүндэтгэхээр ирэгсдийн эд зүйлд нарийвчилсан үзлэг хийн нэвтрүүлж байна.

Мөн Москвагийн Дубровка дахь театрын төв,  Буденновск, Первомайск, Буйнакск, Волгодонск болон бусад олон хотуудад 334 зул өргөж амь үрэгдэгсдийг дурсах ажээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top