АНУ-ын Ерөнхийлөгчид хандан хурцаар шүүмжилсэн Холливудын алдарт жүжигчин Клинт Иствудын үгэнд гомдоогүй гэдгээ Барак Обама мэдэгджээ.
Обама Иствудыг агуу жүжигчин, найруулагч хэмээн дурдаж, “Ерөнхйилөгч хүний үйл ажиллагааны онцлог нь хэрэв гомдомтгой бол өөр ажил олох шаардлагатай гэсэн зарчим баримталдаг явдал юм” хэмээн өгүүлсэн байна.
Наймдугаар сарын 31-нд Клинт Иствуд АНУ-ын Бүгд найрамдах намын их хурал дээр илтгэл тавихдаа Ерөнхийлөгч Барак Обамагийн үйл ажиллагааг нөхөрсөг байдлаар шүүмжилсэн аж. Тэрээр Обама ажилгүйдэл болон АНУ-ын өөр бусад чухал асуудлуудыг олигтой шийдэж чадахгүй байна хэмээжээ.
Иствуд мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдахчуудаас нэр дэвшиж буй Митт Ромнийг дэмжиж буйгаа илэрхийлэн, чухам энэ хүн л төрийн тэргүүний өндөр албанд яг тохирно хэмээн өгүүлсэн байна.
Ромнийн имиж сайжирч байгаа хэдий ч түүний өрсөлдөгч, ардчилагч Барак Обама рейтингээрээ илүү байгаа нь судалгаагаар харагджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд болно.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )