Нэрт дуучин эмэгтэй наймдугаар сарын 29-нд өөрийн Twitter-т “Надад 54 цаг амьдрах хугацаа үлдлээ” гэсэн зурвас үлдээн хүмүүсийг гайхшруулсан билээ.
Тэгвэл дуучин бүсгүй маань энэхүү мэдэгдлээ тайлбарласан байна.
Тэрээр нэгэн баян танилтайгаа мөрий тавин бүтэн нэг жил ямар ч сүлжээ ашиглахгүй байж чадвал 1 сая доллар түүнээс авахаар болсон аж.
А.Цой есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн интернетээс татгалзах болсноо мэдэгджээ. Тэрээр олон нийтийн сүлжээнээс өөр хүмүүстэй ойр байж болох арга хэрэгсэл бодож олно гэсэн байна.
“Найзууд минь, би заавал буцаж ирнэ! Эргэлзэх хэрэггүй шүү! Миний бүх аккаунт хэвээрээ хадгалагдан үлдэж, 2013 оны есдүгээр сарын 2-ныг хүртэл хүлээлтийн горимд байх болно” хэмээн шүтэн бишрэгчдээ тайтгаруулан Twitter-тээ бичиж үлдээжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )