Хүчирхэг бизнес-корпораци болон хувирсан “Эв нэгдлийн сүм”-ийг үндэслэгч Мун Сон Мен 93 насандаа Солонгосын Гэйпйонг хотноо таалал төгслөө.
Тэрээр өнгөрөх сард уушигны хатгалгаа гэсэн оноштойгоор өөрийн сүмийн харьяаллын эмнэлэгт хэвтсэн аж. Гэвч Энхтайвны элч хэмээн нэрлэгддэг агуу хүн өвчнөө ялж дийлсэнгүй.
Мун Сон Мен өөрийн түүхэн замналаа 1940-өөд оны үед эхэлсэн ба тухайн үеийн коммунист Солонгост шашны байгууллагыг нээсэн байна. Тэр өөрийн энэхүү үйлдлийн төлөө хоригдож байсан ба 1950 онд америкчууд чөлөөлсөн аж.
Үүний дараа тэрээр радикал коммунизмыг эсэргүүцэгч болж, 1971 онд АНУ-д хүрэлцэн ирсэн байна. Тэнд “эв нэгдлийн сүм”-ээ үндэслэн дэлхийн олон оронд салбарлуулжээ. Мун Сон Мен араасаа олон мянган хүн дагалдуулахын тулд хэвлэл мэдээлллийн хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг байв. Үүний үр дүнд тэрээр Washington Times сонин, UPI агентлаг, БНАСАУ-д автомашины үйлдвэр, автомат винтовокийн үйлдвэрлэл, Өмнөд Солонгост уулын цанын амралтын газар, зочид буудлууд, барилгын компаниуд, хөлбөмбөгийн багууд \тэр тусмаа Бразилид\ эзэмшдэг хүчирхэг корпорацийг байгуулж чаджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )