Пермь мужийн Кунгур хотод хичээлийн шинэ жилийн анхны өдөр 14 настай наймдугаар ангийн охин амиа егүүтгэсэн байна.
Мария хэмээх энэ охин 8-р давхраас үсэрчээ.
Пермийн мөрдөн байцаах газраас мэдээлж буйгаар уг охины амиа хорлох болсон шалтгаан нь түүний илүүдэл жингийн талаарх ангийн нөхдийнх нь доромжлол байсан гэжээ.
Охин өндрөөс харайхын өмнө хичээл дээрээсээ гүйн гарч найз охин руугаа утасдсан байна. Харин найз нь түүнийг сургуулийн хажуугийн байрны асфальтан зам дээр нас барсан хэвтэж байхыг нь олжээ.
Одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )