Анжелина Жоли, Брэд Питт нарын ихрүүдийг хүмүүс анхааралтай харж буй энэ үед бас нэг оддын хос болох Женнифер Лопес, Марк Энтони нар өөрсдийн ихрүүдээ харах асрагчийг эрчимтэй хайж байгаа аж.
Сайн хүүхэд асрагч гэдэг бол жинхэнэ эрдэнэ л гэсэн үг. Хэрэв хүүхдийнх нь бүх зүйл ном ёсоороо байвал эцэг эх нь толгой өвдөх юмгүй амар тайван ажлаа хийж болно, харин асрагчийн талаар эргэлзээтэй байвал аав, ээж нь мөнхийн түгшүүртэй, ажил төрлөө ч олигтой амжуулж чадахгүйд хүрнэ.
Гэтэл сүүлийн үед хэт өндөр шаардлага, хэтэрхий бага хөлснөөс нь болоод эдний гэр бүлд асрагч тогтохгүй байгаа аж. Тэдний өгүүлж буйгаар ихэнх хангалуун амьдралтай гэр бүл нялх хүүхэд тус бүрдээ асрагч хөлсөлдөг бол Женнифер хоёр ихрийг нэг асрагч өдрийн 16 цаг харах ёстой гэж хүсдэг” гэнэ.
Эхний хүүхэд асрагч арай чүү нэг долоо хоносон бол дараагийнх нь яльгүй удаан тэссэн аж.
Иймээс оддын хос маань ахин асрагчийн эрэлд мордоод байгаа юм байна.
Өмнөх асрагч нартаа нэг долоо хоногт 2250 доллар төлж байсан ба ажилсаг, тэвчээртэй хэмээн өөрийгөө дүгнэдэг хүмүүст тэдэнтэй наймаалцах боломж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )