“Трансформерс”, “Женниферийн цогцос” зэрэг кинонуудаараа дэлхийн сая сая үзэгчдийн шүтээн болсон жүжигчин Меган Фокс ирэх сард төрнө. Тэрээр жирэмсэн гэдгээ нуун, олны хэл амнаас далдхан байхыг хүсэж байгаа аж. Өмнө нь алдарт жүжигчин маань “Би хүүхдэд маш их хайртай. Гэхдээ энэ талаар ойрын үед төлөвлөсөн юм байхгүй. Ямар ч байсан Брайныг сайн аав болно гэдгийг мэдэж байна” хэмээн мэдэгдэж байжээ. Тэрбээр одоо нөхөр Брайн Грийн болон түүний 10 настай хүүгийн хамт амьдардаг бөгөөд ээжийн үүргээ чадварлаг гүйцэтгэдэг хэмээн найзууд нь ярьдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )