Сонин хачин: Чалчаа эхнэртээ 500 доллар төлнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Эхнэр нь нөхрөө угаалгын өрөөнд гурван жил түгжжээ

Тэд 15 жил хамт амьдарчээ. Нөхөр нь баян турк эр аж. Гэтэл өдөр болгон душинд ордог нөхөртөө уурласан эхнэр нь нэг өдөр түүнийг усанд орох гэхэд нь угаалгын өрөөнд нь түгжжээ. Ингээд тэр өдрөөс хойш гурван жил нөхөр нь түгжээтэй хаалганы цаана амьдарчээ. Эхнэр Кевсер Бабатцу нь хааяа л нохойн хоолноос ч дор зүйл хаяж өгнө. Нөхрөө үхэхээр бүх хөрөнгө нь өөрийнх нь болно гэж үзжээ. Харин нэг өдөр хөрш нь нөхөр Орхан Бабутцугийн уг өрөөнөөс орилохыг сонсоод ээжид нь хэлжээ. Ингээд хэрэг илрэв. Орхана цагдаагийнханд –Нөхөр маань өдөр болгон гурван удаа душинд ордог нь намайг айлгаад байсан юм хэмээн мэдүүлжээ

 

Салах шалтгаан нь муур

Нэгэн Тайланд бүсгүй нөхөр муур хоёртой нэг орон дээр унтаж чадахаа болиод шүүхэд салах өргөдлөө өгчээ.

 

Дуугүй байсны төлөө 500 бакс

Эхнэрээ чалчихгүй байлгахын төлөө румыны нэгэн бизнесмен эр сар болгон хайртдаа 500 доллар төлдөг гэрээ хийжээ.  

 

Эд хөрөнгөө дуудлага худалдаагаар хуваан авчээ

Хоёр хятад хос салах асуудлаа олон жил хөөцөлджээ. Гэтэл мотоцикл, компьютер, видеокамер, байшингаа хэрхэн хувааж авахаа мэдэхгүй байжээ. Ингээд шүүхийн зөвлөснөөр дуудлага худалдаагаар хамаг зүйлээ зарж мөнгийг хуваан авчээ.

 

Эцэг нь гурван үхэр, нэг ямаагаар хүүгээ эхнэртээ өгчээ

63 настай кенийн иргэн Жон Нгоче гэрээсээ хөөгдлөө. Түүний анхны эхнэрийг хүү 25 настай залуу эцгийнхээ 21 настай гуравдаь эхнэртэй гэрт нь секс хийж байгаад “азаартав”. Эцэг хүү зодолдож. Бүх тосгоноороо тэдний тулааныг сонирхов. Харин эцэст нь өрсөлдөөнд ялагдсан. Эцэг нь хүүгээ залуу эхнэртээ өгөөд өөртөө гурван үхэр нэг ямаагаа аваад явжээ

 

Үхдэлтэй гэрлэв

Тухайн үед Жоан 13-тай, Роберт 15-тай байхдаа тэд бие биендээ ухаангүй дурлажээ. Үргэлж хамт байсаар Жоан 18-тайдаа хүү төрүүлжээ. Хүүг Жимми гэнэ. Бүх зүйл сайхан байтал гурван жилийн дараа автын ослоор Роберт хорвоог орхижээ. Тэд гэрлэж амжаагүй байсан бөгөөд Жоан мөнхийн хайрттайгаа үхсэн ч гэсэн гэрлэхээр шийджээ. Хуриман дээрээ Жоан таалал төгссөн нөхрийнхөө хуруунд бөгжийг нь зүүлгэсэн гэдэг. Хуримын нөгөөдөр нь оршуулах ёслол болжээ.

Р.Слава

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top