Алдарт дуучин Бейонсе энэ өдөр мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Өнөөдөр Америкийн алдарт дуучин Бейонсе Жизель Ноулзын төрсөн өдөр. Дуучин Бейонсе 1981 оны 9-р сарын 4-нд Техас мужийн Хьюстон хотод төржээ. Дэлхийн хөгжмийн ертөнцөд өвөрмөц хоолой, байгалиас заяасан авьяас чадвараараа хэдийнэ байр сууриа олсон чадварлаг дуучин билээ. Тэрээр “Грэмми”-гийн 16, “MTV Music Awards”-ын 11 удаагийн ялагч, 2010 онд “Forbes” сэтгүүлийн “Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий 100 хүн” шалгаруулалтыг тэргүүлж байснаас гадна түүний цомог нь дэлхий даяар 75 сая хувь борлогдсон байна. Тиймээс түүнийг бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчийн нэг хэмээн өргөмжилсөн юм. R&B стилийн дуучин, хөгжмийн продюссер, жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч тэрээр 1990 оны сүүлээр “Destiny’s Child” хамтлагт дуулж эхэлсэнээр алдарт хүрэх гараагаа эхэлжээ. Дуучин Бейонсе, алдарт продюссер, рэппер дуучин Jay-Z-тэй гэр бүлийн амьдрал зохиосон. Хөгжмийн ертөнцийн хамгийн сайхан хосууд болох хоёр дуучин маань нэгдүгээр сард анхны хүүхэд Blue Lvy-гаа өлгийдөн авсан билээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top