Евро бүсийн инфляцийн талаарх тоо баримт нийтлэгдэнэ
Энэ бүсэд үнийн өсөлт тогтвортой, өмнөх хоёр сарын адил 6% байна. Өнөөдөр нэгдмэл валюттай орнуудын хувьд инфляцийн эрсдэл төдийлөн аюултай биш бөгөөд 2011 оны эхэн үеэс хойш үнийн өсөлт хамгийн бага түвшинд байна. Инфляцийн түвшин өндөртэйд тооцогддог Унгарт гэхэд 6%-иас хэтэрсэнгүй. Хамгийн асуудалтай Грек улсад үнийн өсөлт 1%-иас доош унаад байна. Уламжлал ёсоор амралт, аялал жуулчлалтай холбоотой зардал ялимгүй өссөн үзүүлэлттэй байна.
Италийн нийслэлд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Марио Монти нар уулзаж хэлэлцээр хийнэ
Европын өрийн хямралыг хэрхэн даван туулах арга замын талаар хоёр улсын удирдагчид хэлэлцэнэ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тэргүүтэй америкийн төлөөлөгчид өнөөдөр Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ
Хоёр өдрийн хэлэлцээрийн явцад БНХАУ, АНУ-ын хамтын ажиллагааны эдийн засаг, санхүүгийн үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Бээжин, Вашингтоны хоорондох худалдааны харилцааны талаар яригдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )