АНУ болон Европын орнуудаас ирж байгаа махан бүтээгдэхүүнд хорт бодис илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Америкийн Tyson Fresh Meats, Triumph Foods компаниудаас нийлүүлдэг махан бүтээгдэхүүнүүдээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц бодисууд илэрсэн тул Орост есдүгээр сарын 12-ноос эхлэн хориг тавьсан байна.

АНУ-гаас орж ирсэн гахайн хөлдөөсөн цул маханд (Tyson Fresh Meats) листери, мөн гахайн маханд (Triumph Foods) хлортетрациклин, Чили улсаас орж ирсэн маханд гэдэсний савханцарын нян илэрсэн аж.

Мөн Хятадаас оруулж ирсэн загасан бүтээгдэхүүнд нитрофуран гэдэсний савханцарын нян, Данийн чанасан хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнд мышьяк илэрсэн байна.

Австри, Канад, Парагвай улсаас орж ирсэн зарим махан бүтээгдэхүүнд бас сөрөг нөлөөлөх бодисууд илэрчээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top