Энэтхэгийн Мумбаи хотод метроны шугам нурсан байна.
Уг осол Андхери районд гарчээ. Газар доогуур баригдаж байсан метрополитен станцын 50 метр хэсэг газар нуранги болсон аж.
Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн 8 хүнийг хотын эмнэлэгт хүргэсэн ба өөр хүмүүс ч нуранги доор байж магадгүй юм байна.
Одоо Мумбаид аврах ажиллагаа явагдаж байгаа аж.
Энэхүү нуралт нь олон хүн амтай хотын замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учруулан, ойр орчмын авто зам дээр асар их түгжрэл үүсгэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )