Дэлхийн хамгийн нөлөө бүхий 20 эмэгтэй гэсэн Forbes сэтгүүлийн рейтингийн судалгаагаар 14-т жагсаж байгаа АНУ-ын дуучин Лэди Гага сүүлийн нэг жилийн хугацаанд 52 сая долларын ашиг орлоготой ажиллажээ.
26 настай дуучин бүсгүй гэрлээгүй, ганц бие бөгөөд Нью-Йоркийн их сургуульд сурч байгаад төгсөж чадаагүй аж. Түүний Born This Way Ball дөрөвдүгээр сард дэлхийн хитийг тэргүүлсэн байна.
Лэди Гага 2012 онд өөрийн интернет сүлжээгээр дамжуулан буяны үйлст хувь нэмрээ оруулахад голлон анхаарчээ. Тэрээр MAC AIDS сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, Харвардын их сургууль, Мак Артурын сангийн дэмжлэгтэйгээр Born This Way хэмээх ашгийн бус сангаа байгуулсан байна.
Лэди Гага цаг үргэлж өөрийн эрч хүчээр гайхуулдаг ба долоодугаар сард өөрийн сангийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд найз бөгөөд багш Опра Уинфриг урин оролцуулжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )