Дуучин Леди Гага Born This Way аялан тоглолтоо Данийн нийслэл Копенгагт үргэлжлүүлж байна. Тэрээр энэ хотын цаг агаарын байдлыг ихэд таашаажээ. Үүний өмнөх тоглолтоо Германд хийсэн бөгөөд нэг улсаас нөгөө рүү аялах үедээ үсээ хүрнээр будуулж, гадаад төрхөө мөн л өөрчилж амжсан нь фенүүддээ барьсан бэлэг байв. Энэ үеэр дуучин Рианна мөн Францад иржээ. Өнгөрөгч гуравны өдөр Леди Гагаг зочид буудлаас гарч ирэх үеэр түүнийг фенүүд нь бүчин авсан ч тэрээр маш тайван байж чадсан бөгөөд аяга шар айраг уухаасаа ч татгалзаагүй байна.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )