Rovio: Фредди Меркьюри Angry Birds болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Домогт Queen хамтлагийн дуучин агсан Фредди Меркьюриг Rovio студийн компьютерийн тоглоомын ууртай шувуудын нэг болгожээ. Дуучныг цагаан майктай, толгойдоо титэмтэй “Фредди шувуу”-нд хувиргасан байна. Түүний төрх бүхий тоглоомын хувилбарынхаа роликийг  Rovio студи энэ сарын таван буюу дуучин эрийн төрсөн өдрөөр дэлхий нийтээр цацаж байгаа билээ. Уг богино хэмжээний клипнээс титэмтэй шар шувууг дугуйгаар давхин ногоон тооройтой уулзаж байгаа зэрэг шинэ сценийг харж болох гэнэ.  Ингээд Фреддиг бусад шувуудын хамт дугуйгаар аялаж байгаа хэсэгт түүний зохиосон "Bicycle Race" гэх дуу нь эгшиглэх юм.    

SS.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top