Мишель Обама нөхрөө дэмжихийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Умард Каролина мужийн Шарлотт хотод явагдаж буй АНУ-ын Ардчилсан намын гурав хоногийн чуулганы үеэр тэргүүн хатагтай Мишель Обама үг хэлж, сонгогчдыг ерөнхийлөгчийн төлөө хоёр дахь удаагаа дахин саналаа өгөхийг уриалсан байна. Тэрбээр илтгэлдээ Америкийн ард түмний амьдралыг сайн мэддэг, итгэж найдаж болох хүн хэмээжээ.
 
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд Обама өрсөлдөгч Митт Ромнигоос илүү саналтай явж байгаа ажээ. Мишель нөхрөө бэрхшээлээс шантардаггүй, өөрийн зөв гэж бодсоноо хийдэг хүн гэж тодорхойлжээ.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top