Америкийн панк рок урсгалын гол төлөөлөгч Green Day хамтлагийн сая сая шүтэн бишрэгчдийн хувьд таагүй үйл явдал тохиолдоод байна. Хамтлагийн дуучин Билли Жой Армстронгийн хоолой гэнэт өвдөж, ярьж чадахаа больжээ. Тус хамтлаг энэ долоо хоногт Италид тоглолт хийх байсан боловч гоцлол дуучин дуулах чадваргүй болсноос тоглолтыг хойшлуулжээ. Өнгөрөгч жил дуучин Аделийн хоолой гэмтэж, мэс засалд орсон юм. Билли ч мөн адил хоолойгоо эмчлүүлэхийн тулд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )