АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ”Зомби” өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

АНУ-д ид хүчээ авч буй ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил ээлжит сюрпризээ барьжээ.

Ардчилагч Обама, бүгд найрамдахч Ромни хоёртой зэрэгцэн Цагаан ордны өндөр сэнтийн төлөө нэгэн ер бусын нэр дэвшигч- жинхэнэ “ноён А.Зомби” гарч иржээ.

“Нэр дэвшигч Зомбигийн” загвар нь олон таван үггүй, улс төр эдийн засаг огт сонирхдоггүй, зөвхөн хөгжилтэй дуу авиагаар сонгогчидтойгоо харьцаж байгаа аж. Түүний хөтөлбөрийн гол зорилго нь амьд үхдлүүдийн талаарх теле цувралын тусламжтайгаар эх орон нэгтнүүд нь зомбигийн амьдралын талаар мэдэж авах эрхээ эдлэх шаардлага юм байна.

Харин түүний эхнэр Пэтти Морган-Зомби бусад үндсэн өрсөлдөгчдийн эхнэрийн адил нэр дэвшигч нөхрөө хаа сайгүй дагалдаж яван, түүний төлөөнөөс сонгогчдод хөтөлбөрийн үзэл санаагаа танилцуулж яваа аж.

“Миний нөхөр америкийн айл бүрт зомбиг бий болгохын төлөө тэмцэх болно. Түүнийг ахин алсан ч тэр тэмцлээ зогсоохгүй” хэмээн мэдэгджээ. “Зомби-тэргүүн хатагтайн” үгээр, хөдөлмөрч америкчууд орой ажлаа тараад гэртээ харьж хөлөө амраангаа зурагтаар зомбигийн тухай хөтөлбөр үзэж суух эрхтэй” гэжээ.

Харин энэхүү “нэр дэвшигчийн” цаад агуулгыг мэдээд хүмүүс гайхшрах нь багассан байна. Энэ нь АМС хэмээх орон нутгийн теле сувгийн “Явдаг үхдлүүд” хэмээх цувралаа хүмүүст хүргэх зорилготой ухаалаг реклам сурталчилгаа байсан аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top