Японд 24 цагаас хойш шөнийн клубүүдэд бүжиглэхийг хориглосон хуулийн заалт гарчээ. Тэгэхээр япончууд хориглосон цагаас өмнө бүжиглээд түүнээс хойш намуухан орчинд шар айраг шимж, ярилцах гэнэ. Энэ шийдвэр нь ард иргэд болон шөнийн клубын эздийг ихэд бухимдуулаад байгаа юм. Залуус дуртай үедээ бүжиглэж чадахгүй болохоор 24 цагаас хойш тэр бүр диско баарыг зориод байхгүй болсон. Энэ нь шөнийн клубын орлогыг огцом бууруулаад байна.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )