Дауны синдромтой хүүг онгоцонд суулгахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Нью-Жерси мужийн Ньюарк хотын нисэх буудалд Дауны өвчтэй хүүг онгоцонд оруулахаас татгалзсан байна.

16 настай Биди Вандерхорст эцэг эхийн хамт Лос-Анжелес хот руу American Airlines-ийн онгоцоор нисэх байсан боловч нисгэгч түүнийг хэт хөөрлийн байдалтай байгаа учраас онгоцонд суулгах боломжгүй хэмээн мэдэгджээ.

Хүүгийн эцэг Роберт Вандерхорст уг үйлдлийг хүүгийнх нь эрхийг зөрчиж, доромжилсон явдал хэмээн үзэж нисэх компанийн ажилтнуудыг буруутгасан байна. Түүний үгээр, хүү нь биеэ тайван авч явж байсан ба гар утсаараа хийсэн видео бичлэгээ нотлох баримт болгон үзүүлжээ.

“Хэргийн гол нь, тэр нисгэгч миний хүүг бусадтай адилгүй хэмээн дорд үзэж, дээд зэрэглэлийн зорчигчдод хүүг маань харуулахыг хүсээгүй” хэмээн Вандерхорст өгүүлсэн байна.

Энэхүү гэр бүлийг дараагийн рейсийн United Airlines компанийн энгийн ангилалын хамгийн арын суудалд суулгасан нь “давтан доромжлол” боллоо гэж үзэж байгаа аж.

Дауны синдром гэдэг нь төрөлхийн өвчний шинж ба жил ирэх тусам ихсэх хандлагатай байгаа ажээ. Хэрэв статистик тоо баримтад итгэхэд хүрвэл өнөөдөр дэлхийд мэндэлж буй нялх үрсийн 10% нь энэхүү өвчний ямар нэгэн шинж тэмдэгтэй төрж байна гэжээ. Дауны синдромтой өвчтнүүд нь оюуны хомсдолтой байх нь элбэг ба насанд хүрсэн хойноо ч зарим нь долоон настай хүүхэд шиг сэтгэдэг аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top