Мексикийн Засгийн газрын Diario Oficial хэвлэлийн газраас Институци-хувьсгалт намаас нэр дэвшсэн Энрике Пеньи Ньето сонгуулийн санал хураалтын үр дүнгээр Мексикийн дараагийн Ерөнхийлөгч болсон тухай Үндэсний парламентийн депутатуудын танхимын албан ёсны мэдэгдлийг нийтэлсэн байна.
Пенья Ньето төрийн тэргүүний албыг 2012 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны хооронд хаших аж.
Мексикийн сонгууль долоодугаар сарын 1-нд явагдсан ба Пенья Ньето нийт сонгогчдын 38,21% саналаар бусад өрсөлдөгчдөө ялсан байна.
Зүүний хүчний нэр дэвшигч Андрес Мануэль Лопес Обрадор сонгуулийн сурталчилгааны үеэр ИХНам багаар бодоход 5 сая сонгогчдын саналыг худалдаж авсан хэмээн үзэж байгаа аж. Түүнээс гадна Пенья Ньетог сонгуулийн кампанит ажлын үеэр хууль бус замаар олсон мөнгө зарцуулсан хэмээн сэжиглэсэн хэдий ч шүүхийн зүгээс нотлох баримт хангалтгүй хэмээн Лопес Обрадорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )