Холливудын нэрт жүжигчин Жулиа Робертс "Lancome" брэндийн "La vie est belle" /Амьдрал сайхан/ сүрчигний рекламанд тогложээ. Тэрээр ямар нэгэн фотошопын аргаар гадаад төрхөө өөрчлөлгүй "ориг"-оороо зураг авалт хийлгэхийг хүссэн гэнэ. Сүүлийн үед гоо сайхны бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглогсдын нүүрний үрчлээсийг арилгаж, арьсыг цайруулж, биеийн илүүдэл жинтэй хэсгийг нарийсгах зэрэг компьютерийн аргуудыг хэрэглэснээр хэрэглэгчдийг хуурч бүтээгдэхүүнээ сурталчилдаг болсон. Жулиа үүний эсрэг бодолтой байдаг бөгөөд энэ сүрчигний рекламанд байгаа төрхөөрөө тоглосноороо "Хөөрхөн хүүхэн" хэвээрээ байгаа гэдгээ харуулж чадсан юм.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )