Хүүхдэд хайртай одод: -Ээжүүд нь тэдэн рүү үргэлж “галлаж” байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Уилл Смит /жүжигчин/:

-Миний хүүхдүүд нэг л өөр шүү. Тэд хар багаасаа л ажил хийж эхэлсэн. Кинонд тоглож байгаа. Том хүүтэйгээ “Аз жаргалын эрэлд” кинонд тоглож байхдаа бид Сан-Францискод бүтэн дөрвөн сар хамт амьдарсан. Гэтэл тэр хичээлээсээ хоцрох шахдаг юм байна. Тэгээд бидэнтэй хамт аялж, олон талын зүйлийг заах боломжтой хэд хэдэн багш олж өгсөн. Үнэхээр гайхалтай сургалт болсон доо. Одоо бол хүүхдүүд нь маань Холливудын “тэнэмэл амьдралд” өөрсдийгөө боловсруулаад аваад явах чадвартай болцгоосон. Тэд зөвхөн өөрсдийнхөө сонирхсон чиглэлээрээ л сурдаг. Хэрвээ надад бага байхад ийм боломж олгосон бол ч… Би одоо аз жаргалтай байна.

Михаил Пореченков /Оросын жүжигчин, ТВ-ийн хөтлөгч/ 

-Би ууртай аав биш. Надад хүүхдүүдтэйгээ хамт боломж тун ховор байдаг тул гэртээ ирэнгүүтээ л тэдэнтэй нуугдаж, хөөцөлдөн тоглох дуртай. Түүнээс биш өндөр дуугаар огт харьцдаггүй. Ер нь би бяцхан хүүхдүүдэд хайртай. Агаарт гарч зугаалах бас дуртай. өвөл нь цанаар гулгаж, зун нь Валдай нуурын эрэг дэр очих жишээтэй. Хэрвээ чөлөөт орой гарвал гэр бүлээрээ паркт очих, кино үзэх эсвэл усан санд очиж сэлдэг. Ингэхдээ их тайван байж уцаарлахгүй, чанга орилохгүй, загнахгүй байхыг л эрхэмлэдэг. Эцэг эхийн хоорондын харьцаанаас л тэдний ирээдүй ямар байх нь хамаардаг.

Тиль Швайгер /найруулагч, жүжигчин/ 

-Юуны өмнө би хүүдүүддээ маш их хайртай гэдгээ хэлмээр байна. Тэд инээдтэй, галзуу бас маш сайн хүүхдүүд. Бид их зугаатай байдаг. Ер нь очиж үзээгүй, туршиж үзээгүй зүйл гэж бараг байхгүй байх. Одд тэд маань олон улсын чанартай сургуульд сурч англи хэл үздэг. Хэл сайн сурахын тулд үргэлж сабтайтлтэй кино үздэг болоод байгаа. Зун бид аялдаг. Өнгөрсөн гурван сарыг бид аялаад л өнгөрөөсөн. Цаг зав л гарвал тэдэнтэйгээ хамт байж тоглохыг хүсдэг. Гэр бүл бол хамгийн том аз жаргал юм.

 

Мэтью Фокс /жүжигчин/ 

-Миний охин Кайл наймтай харин хүү Барон гуравтай. Хүүхэд хүмүүжүүлэх тал дээр би ааваасаа их үлгэр жишээ авдаг. Намайг багад хааяа нэг алганы амт үзүүлдэг байсныг би огт тоодоггүй. Эцэг маань зурагтыг огт үздэггүй хүн байлаа. Түүнийг үзэхийн оронд ном их уншихыг зааж сургана. Тэгснээрээ ч би өдий зэрэгтэй эр болчихоод байна шүү дээ. Хүүхдүүдээ ч би ийм байдлаар хүмүүжүүлэхийг боддог. Ном уншиж юм тунгаан бодог. Түүнээс биш бусдын адил өдөржин ТВ ширтэн суух хэрэггүй. Тэд миний тоглосон “Амьд үлдэх хэрэгтэй” киноны нэг ч ангийг үзээгүй болов уу. Гэхдээ энэ нь сургуулийн бага насныханд тийм тохирох школь биш байх. Тэд том болоод хэрвээ хүсэх юм бол тэр сонирхол татаад байсан кино зэргээ DҮD-гээр үзчихэж болно шүү дээ.

Дон Жонсон /жүжигчин/

-Миний том хүү жүжигчин Жесси Жонсон. Тэр одоогоор Австралид нэгэн адал явдалтай кинонд тоглож байна. Түүнийг их ирээдүй хүлээж байгаа. Дунд хүү Александр бол хөгжимчин. Нью-Йоркт амьдардаг. Охин Мелани сургуулиа төгсөөд байна. Охины хувьд өөрийн бизнестээ болох зорилготой тул одоо их сургуульд орохоор бэлтгэж байгаа. Харин гэр бүлийн хамгийн бяцхан гишүүд маань дөнгөж тавтай, хоёртой. Тэд мэргэжлээ арай л сонгоогүй байгаа юм.  Гэхдээ тэдний хүссэн сонголтыг нь би дэмжинэ. Хүүхэд хэчнээн жаахан ч гэсэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй л байдаг. Тиймээс би энэ хайртай хүмүүсээ бүгдийг нь өөрсдийнх хүссэнээр амьдрах бололцоог нь хангаж өгөх ёстой. Энэ л миний амьдралын зорилго бас аз жаргал юм даа.

Олег Газманов /Оросын дуучин/

-Эхнэр үргэлж л тэдэн рүү “галлаж” байдаг. “-Хичээлээ хий, оймсоо хааш нь шидсэн” гээд л… Хүмүүжилд нь дэндүү анхаарал тавиад байдаг юм шиг санагддаг. Надад тэр нь их төвөгтэй санагддаг. Яагаад гэвэл би зургаан настайгаасаа эцэггүй өссөн. Ээж эмч байсан тул би ихэнх цагийг ганцаараа өнгөрөөж, өөрөө л бүхнийг хийдэг байлаа. Гэхдээ би муу хүн болоогүй ээ. Яахав, зарим нэгэн муу зуршил байлаа. Тиймээс би хүүхэдтэй тайван харьцдаг. Тэдэнд бүхнийг хийхийг зөвшөөрдөг. Тэд өглөөнөөс үдэш болтол ажилладаг, бас сурдаг. Бидэнд огт саад болдоггүй. Хүүхэд гэдэг бол эрүүл бие организм. Тэд аз жаргалтай л байх ёстой. Гүйлдээд л, хөхрөлдөөд л… Ер нь тэднийг өөр гаригийн иргэд гэмээр санагддаг.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top