Түүхэн дэх хамгийн “үнэтэй” сүйрлүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

-Хамгийн үнэтэйд «Титаник»-ийнх тооцогддог. Тэр сүйрлээр тухайн үеийнхээ ханшаар 150 сая доллар далайд “живсэн”.

-2004.08.26-нд  дүүрэн шатахуун ачсан машин онхолдон шатсанаас үүдэн томоохон гүүр нурсан бөгөөд дараа нь сэргэн засварлахад 358 саяыг зарцуулжээ.

-2008.09.12-нд Калифорнид хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс болж 25 хүн нас барж, мөнгөн хохирол нь 500 саяд хүрсэн билээ.

-Мөн 2008 онд үүрэг гүйцэтгэж явсан бөмбөгдөгч B-2 онгоц унахад галын дөл онгоцноос бараг юу ч үлдээлгүй шатаасан билээ. Харин нисгэгчид нь аврагдсан бол уг бөмбөгдөгчийг АНУ-ийн нисэх хүчнийхэн 1,4 тэрбум доллараар захиалуулан хийлгэдэг байна.

-Нефть олборлолтын түүхэн дэх хамгийн аймшигтай осол. Техникийн ноцтой алдаанаас болооод хамгаалалтын клапан алдагдсанаас үүдэн энэхүү нефтийн станцад хүчтэй гал гарч 167 хүн амь насаа алдсан юм. Хохирол нь 3,4 тэрбум.

-1986.01.28-нд хөөрснөөсөө хойш 73 секундын дараа сансрын олон удаа ашиглах «Челенжер» хөлөг сүйрсэн билээ. Уг төсөл нь нийтдээ 5,5 тэрбумаар үнэлэгдэж байв.

-2002.11.13-нд шатахуун тээвэрлэгч Prestige хэмээх танкир 77.000 тн шатахуунтайгаа живсэн юм. Түүнээс үүссэн далай дахь нефтийн бохирдлыг цэвэрлэхэд нийт 12 тэрбумыг зарцуулжээ.

-2003.02.01-нд сансрын «Колумбия» хөлөг мөн л азгүйтсэн билээ. Энэ удаагийн сүйрэл нь америкчуудад 13 тэрбумын хохирол учруулжээ.

-1986.04.26-нд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том сүйрэл тохиолдсон билээ. Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр цахилгааны хэсэгт дэлбэрэлт болж наад зах нь 200 тэрбум долларын хохирол учруулсан гэдэг.

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top