АНУ-ын сансрын нисэгч Нил Армстронгийг далайд оршуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Саран дээр буусан анхны хүн болох америкийн сансрын нисэгч Нил Армстронгийг далайд оршуулахаар боллоо хэмээн гэр бүлийн төлөөлөгч Рик Миллер мэдээлсэн байна. Харин одоогоор яг хэзээ, хаана гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Армстронг наймдугаар сарын 25-нд 82 насандаа зүрхний хагалгааны хүндрэлийн улмаас нас барсан билээ.

Сансрын нисэгчтэй салах ёс үйлдэх ажиллагаа есдүгээр сарын 13-нд Вашингтоны Үндэсний ордонд болох аж.

Нил Алден Армстронг (англ. Neil Alden Armstrong1930 оны 8 сарын 5 - 2012 оны 8 сарын 25) нь АНУ-ын Охайо мужид төрсөн сансрын нисгэгч, туршин нисгэгч, их сургуулийн профессор бөгөөд тэрээр хүн төрөлхтний түүхэнд Саран дээр хөл тавьсан анхны хүн юм.

 Анх тэрээр 1966 онд Охины орд-8 (Gemini) хэмээх санрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна.

 Армстронг 2 дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээрАполлон-11 хөлгөөр нисэн 1969 оны 7 сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардан 2 цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн ба харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв.

 Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавъяаны Медаль хүртсэн. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top