Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын гэргий Валери Триервейлер усны хувцастай зургийг нь нийтэлсэн гурван сэтгүүлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Энэ долоо хоногийн эхээр Парисын дээд шатны шүүхээс VSD хэвлэлийн газрыг хүний хувийн амьдралд хууль бусаар оролцсон хэмээн хоёр мянган еврогоор торгохоор Триервейлерийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна.
Одоогоор Closer, Voici, Public хэвлэлүүд мөн энэ маягаар буруутгагдаад байгаа аж.
Зураг авч нийтлэх ямар ч зөвшөөрөл өгөөгүй хэмээн Триервейлер баталж байгаа ба эдгээр сэтгүүлүүд нь хүмүүсийн сонирхлыг татан ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хавтсан дээрээ Ерөнхийлөгчийн гэргийн усны хувцастай зургийг нийтэлсэн хэмээн өмгөөлөгч нь үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )