Оросын бага ангийн бяцхан сурагч охин англи хэлний хичээл дээр багшдаа “шан хүртээж” буй энэхүү видео бичлэг тавигдсанаас хойш үүнтэй холбоотой санал сэтгэгдэл олон нийтийн дунд ид өрнөж байна. Энэ бичлэг 3 хоногийн өмнө интернэтээр цацагдаж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 2 сая гаруй хүн үзжээ.
Англи хэлний багш бүдүүлэг эр сурагч охинд хүчээр хичээлээ ойлгуулахыг оролдон, охиныг анги нийтийн өмнө доромжлон гутаах маягаар хэдэн зохисгүй үйлдэл үзүүлсний дараа охин тэвчилгүй багшдаа “карате” хийн өшиглөчихөөд ангиас гүйж гарчээ.
Бичлэгийг сонирхогчдын олонхи нь охины үйлдлийг дэмжин, оросын нэрт зохиолч, радио нэвтрүүлэгч Алекс Экслер “Сайн байна, охин минь. Бүгдийг зөв хийлээ. Иймэрхүү бүдүүлэг багш нарт ингэж “шанг” нь өгөх хэрэгтэй. Энэ багш ч бас азтай эр юм, интернетийн од боллоо доо” хэмээн өөрийн блогтоо бичжээ.
Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар энэ бичлэг нь 2012 оны есдүгээр сарын 6-нд МУЗ-ТВ платформ дээр нээлтээ хийх “Ю” хэмээх оросын залуусын шинэ теле сувгийн нээлтэд зориулагдсан реклам байж болзошгүй гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
hochin