“Хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй” сүмд гэлэнмаа болохоор шийджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Оросын нэрт жүжигчин Ирина Муравьева сүмд очиж гэлэнмаа болохоор шийдсэн байна. ОХУ-ын ардын жүжигчин бүсгүй өөрийгөө Бурхны үйлчлэлд бүрэн зориулахыг хүсчээ.

“Би хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй” киноны од жүжигчин маань сүүлийн жилүүдэд кинонд зураг авахуулахаас татгалзан, сэтгүүлч сурвалжлагчдыг хүлээн авахаа зогсоосон аж.

Ирина Муравьевагийн эрүүл мэндийн байдал жаахан асуудалтай байгаа бөгөөд сүмд очих үедээ л өвчин зовлонгоо умартан, амар амгаланг мэдэрдэг гэнэ. Иймээс ойр дотны хүмүүс нь түүний гэлэнмаа болох шийдвэрийг эсэргүүцэж чадахгүй байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top