Ханхүү Харри нүцгэлснийхээ ”шанд” Афганистан руу цэрэгт хөөгдлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Британийн ханхүү Харри нүцгэн үдэшлэг зохиож шуугиан тарьсныхаа дараа Афганистанд цэргийн алба хаахаар явлаа хэмээн Би-би-си агентлаг мэдээлсэн байна.

Тэрээр британийн цэргийн төв бааз Кэмп-Бастион орших Гильменд мужид алба хаах аж.

27 настай Ахмад Уэльс Apache-ийн нисдэг тэрэгнүүдийн нэгийг жолоодох юм байна. Үүний тулд ханхүү нислэгийн бүхий л шаардлагатай ур чадварыг эзэмшин шалгалт өгч тэнцжээ. Ханхүү Харри Гильмендэд 4 сарын алба хаах юм байна.

Энэ нь ханхүүгийн Афганистанд алба хааж буй хоёр дахь тохиолдол ажээ. Тэрээр 2008 онд Гильмендэд мөн нисэх баазад 70 хоногийн алба хаагаад буцаж байсан байна.

Өнгөрөгч наймдугаар сард Лас-Вегасын нэгэн зочид буудалд үдэшлэг дээр ханхүү нүцгэлэн бас нэг хэн болох нь үл тогтоогдсон шалдан бүсгүйтэй тэврэлдэж буй зураг интернетэд тавигдан хааны гэр бүлийнхнийг сандралд оруулсан билээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top