Хятадад хүчтэй газар хөдлөлтийн улмаас 80 гаруй хүний амь эрсджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Хятадын баруун өмнөд муж Юнань, Гүжоуд газар хөдлөлтийн хамгийн хүчтэй чичиргээ өчигдөр орон нутгийн цагаар 11.19 цагийн орчимд мэдрэгдэн 80 хүн амиа алдаж, 715 хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Юнань мужийн иргэд байсан ажээ. Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа бөгөөд эцэг эхээ алдаж, өнчирч хоцорсон хүүхдүүд холбогдох албаныханы санааг зовоож байгаа чухал асуудлын нэг байгаа юм. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн мужийн оршин суугчид орон гэргүй болж, гудамжинд гарсан тул орон нутгийн захиргаанаас иргэдэд хөнжил, майхан, дулаан хувцас зэргийг олгож байгаа ажээ.

АНУ-ын геологийн судалгааны төвийн мэдээлж буйгаар уг газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан аж.  Ялангуяа уулархаг газрууд ихээр нэрвэгдэж нуранги үүссэн бөгөөд Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао мужуудад очоод байна.  Гэвч уулархаг хэсгүүдэд зам эвдэрснээс аврах багийнхан очиход хүндрэлтэй байгаа аж.

Газар хөдлөлтийн уршгаар хэдий хэмжээний хор хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч хоёр мужийн 100,000 гаруй хүн нэрвэгдэн, 20,000 гаруй байшин барилга сүйджээ. Мөн дээрх мужуудад холбооны шугам гэмтсэн тул холбоо харилцаа тасарчээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top