Венецийн кино наадмын тэргүүн шагналыг Өмнөд Солонгосчууд авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 09

Наймдугаар сарын 29-нд уламжлал ёсоор Лидо арал дээр нээгдсэн Венецийн олон улсын 69 дэх кино наадам амжилттай явагдаж өндөрлөлөө.

Наадмын тэргүүн шагнал “Алтан арсланг” Өмнөд Солонгосын найруулагч Ким Ки Дукын “Пьета” кино хүртжээ.

Кино наадмын хаалтын ёслолын ажиллагаан дээр шагналыг фестивалийн ерөнхий удирдагч Альберто Барбера гардуулсан ба Ким Ки Дук тайзан дээр шагналаа хүлээж авсны дараа Солонгосын албан ёсны бус сүлд дуу “Арирангийг” дуулсан байна.

Шилдэг найруулагчийн бүтээл “Мөнгөн арсланг” Пол Томас Андерсон "Мастер" киногоороо хүртжээ.

Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг “Мастер” киноны жүжигчид болох Хокаин Феникс,  Филип Сеймур Хоффман нар хувааж,  шилдэг эмэгтэйн шагналыг найруулагч Рама Бурштейны  "Filling the Void"  кинонд тоглосон Израилийн жүжигчин Адас Ярон нар авсан байна.

Өнгөрсөн жилийн “Алтан арсланг” Оросын найруулагч Александр Сокуров “Фауст” киногоороо авч байжээ.

Д.Мигаа   

"Пьета" киноны трэйлерийг сонирхуулъя.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top