Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр телевизийн ярилцлагад оролцохдоо ойрын хоёр жилийн хугацаанд улс орны эдийн засгийг өөд татах олон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн нэг нь зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх явдал хэмээн ярилаа.
“Миний өмнөх хүмүүсийн 10 жил хийж чадаагүй зүйлийг би дөрөвхөн сарын хугацаанд үнэндээ хийж чадахгүй” хэмээн тэрээр өгүүлж байна.
Жилд 1 сая еврогоос дээш орлоготой хүмүүсийн орлогын албан татварыг 75% болгох төлөвлөгөөг тэрээр баталсан аж. Энэхүү шинэ татвар ойрын хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.
Орлогын албан татварыг нэмэгдүүлснээр ирэх жилд төсвийн алдагдлаа 3% болтол бууруулахад шаардлагатай 33 тэрбум еврогийн 1\3 хувийг бүрдүүлж чадах аж. Бусад хувийг бизнесийн нэмэлт татвар болон төсвийн зардлыг багасгах замаар олохоор тооцоолжээ.
Олландын хэлснээр, энэ онд эдийн засгийн өсөлт нойлоос дээшлэх төдий байгаа ба 2013 онд 0,8% орчим болох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )