АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн өрсөлдөгч Митт Ромнийг математикийн хувьд дагуулахгүй гэдгээ харуулсан байна.
Флоридад болсон сонгуулийн сурталчилгааны арга хэмжээний үеэр бүгд найрамдахчуудын эдийн засгийн талаар дэвшүүлж буй хөтөлбөрийг шүүмжилсэн байна. Тэрээр татварыг багасгахаа амлангаа аль эрт бий болчихсон алдагдалтай хэрхэн тэмцэх гээд байгааг нь огт ойлгохгүй байна гэжээ.
“Бүгд найрамдахчууд дундаж ангийн татварыг нэмэгдүүлэхгүйгээр яаж таван триллион доллар олох тухай асуултандаа өөрсдөө ч хариулж чадахгүй байна. Энэ бол зоримог бус манлайлал, бас муу тооцоо гэхээс аргагүй. Би хэрэв багш бол тэдэнд муу дүн тавихаар байна. Миний хувьд ийм төлөвлөгөөнөөс татгалзана. Би дундаж зиндааны иргэдийг байрны хөлсөө төлөх, үр хүүхдийнхээ төлөө зарлага гаргахаас татгалзаасай гэж хүсэхгүй байна” хэмээн өгүүлсэн байна.
Ардчилсан намаас нэр дэвшигчийн энэхүү шүүмжлэл түүнд тодорхой хэмжээний амжилт авчирсан аж. Сүүлийн үеийн судалгаагаар Барак Обамагийн рейтинг Митт Ромнийхоос өндөр буюу 49x44 харьцаатай байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )