Экс ерөнхий сайд өлсгөлөн зарлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Унгарын экс ерөнхий сайд Ференц Дьюрчань парламентын ордны гадаа палатка барин долоо хоногийн өлсгөлөн зарласан байна. Үүгээрээ тэр сонгуулийн системийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа аж.

Тэрээр саяхан нэмж оруулсан Унгарын бүх сонгогчид урьдчилсан бүртгэлд хамрагдах процедурыг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм байна.

Дьюрчанийн бодлоор өмнө нь урьдчилж бүртгүүлж амжаагүй олон иргэд санал өгөх боломжгүй болно гэж үзэж байгаа аж.  

Экс ерөнхий сайд өөрийн үйлдлээ “чөлөөт сонгуулийн төлөөх долоо хоног” хэмээн нэрлэжээ. Тэрээр шинэ хуулийн төслийг эсэргүүцэж буй бусад хүмүүс ч түүний тэмцэлд ирж нэгдэх болно хэмээн найдаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top